Mongolian Brands

https://cdn.zochil.shop/e238b3e1-3b6f-440d-b8bd-834a1fd6caf4.png

Urgana

Багц-1 Эрүүл уушги

Бүтээгдэхүүний мэдээлэл

30,000₮

Бүтээгдэхүүний тайлбар

Уушгины халуун тосон бигнүүр

Найрлага: Гандигар, жажиг, чихэр өвс, мэхээр, гурвалжин будааны зөгийн бал, гурвалжин будааны зөгийн жилий, адууны далангийн тос, наргил модны самрын тос, зөгийн лав, витамин Е, тансаг үнэрт эфирийн тос

Үйлчилгээ: Төмөр махбодитой уушиг нь сэрүүн бөгөөд хүйтэн шинж чанартай эрхтэн тул халуун бүлээн чанартай түүхий эдүүдээр халуун бигнүүр тавьснаар уушиг тамиржин, ханиад томуу, уушигны төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар: Лаагаа асааж хайлуулаад халуун бүлээн болсны дараа хоёр далны хооронд уушигны тус газар халуун бигнүүр тавьж бооно. Бигнүүр тавьсны дараа даарч, хөрөхөөс сэргийлнэ үү. Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Анхааруулга: Дээрхи орц найрлагад орсон түүхий эдүүдээс харшилтай бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалгүй, сэрүүн газар хадгална. Ашиглаагүй үедээ тагийг нь сайтар таглаж хадгална.

Хадгалах хугацаа: 18 сар

Цэвэр жин: 60 гр

Биеийн хорыг тайлах давсан СПА

·        Биеийн алжаал, ядаргааг тайлана.

·        Биеийг хоргүйжүүлнэ.

·        Хий дарж, бодисын солилцоог сайжруулана.

·        Гадна арьсыг гуужуулж, зөөлрүүлэн чийглэг болгоно.

Гавар жижиг

·        Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, хамрын битүүг нээх, анхаарал төвлөрөлтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

·        Хуян, шар ус тараана, тархины үйл ажиллагааг сэргээнэ, хаван бууруулна.

Амны цацлага

·        Халдвараас сэргийлэх, буйл үрэвсэхээс урьдчилан сэргийлнэ.

·        Амны эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй ба сэнгэнэсэн таатай амтыг мэдрүүлнэ