Mongolian Brands

https://cdn.zochil.shop/391a5d69-eb7d-43d2-971c-18a279ee861e.png

Мөнгөн Талст Урлан

Ган сийлбэртэй бүс, луу болон галт шувуутай, эрэгтэй

Бүтээгдэхүүний мэдээлэл

3,420,900₮

Боломжит үлдэгдэл: 2

Бүтээгдэхүүний тайлбар

Галт шувуу болон луутай ган сийлбэр, алтан шармал, сувдан загасны арьсан дээлний бүс, эрэгтэй


Далайчойнхор хийцийн тухай: Монгол даяар нэрд гарсан Далайчойнхор хийцлэлээр урласан. Далай Чойнхор ван Г.Цэдэнсоном (1881-1930) уран дархчуудыг их дэмжиж байсан. Түүний хөгжүүлсэн алдар­тай дарханы дэг сургуулийг Далай Чойнхор вангийн уран дархчуудын хийц хэмээдэг. Энэ хийц бол хошуу ноён Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн бололтой. Энэ нь хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.

Монгол улсад Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг таван алдартай чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц болой. Далай Чойнхор вангийн хошууны дэг нь Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар юм.


Хийц: 100% гар урлал, торгон хийц, алтан шармал, барын нүд шигтгээгтэй

Орц: Ган, цэвэр арьс, сувдан загасны арьс, 999/24К алт

Урт: 110-115см ба урт, богино тааруулах боломжтой.


Борлуулж буй дэлгүүрийн байршил:

  • Хан-Уул Имарт 3-р давхарт, 8805-7965, 9656-0902
  • УИД-Гандирс хажууд, Мөнгөн талст төв дэлгүүр, 8099-0145, 9090-0800


Хүргэлтийн утас: 8898-1100, 8988-1818, 8988-1818


#Танаас_Эхлэх_Түүх